КАЗАХСТАН: Бямба гаригийг Үндэсний гашуудлын өдөр болгон зарлалаа

Казахстанд 12 дугаар сарын 27-ны өдөр зорчигч тээврийн онгоц осолдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг ослын улмаас 95 зорчигчоос 14 хүн амиа алдсан юм.
Улмаар Бек Эйр компанийн онгоцны сүйрэлтэй холбогдуулан Казахстаны Ерөнхийлөгч Касым-ЖомартТокаев 12 дугаар сарын 28-ны өдрийг Үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ.
"Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Алматы орчимд сүйрсэн зорчигч тээврийн онгоцны сүйрлийн улмаас олон хүн амиа алдсантай холбоотойгоор 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг Үндэсний гашуудлын өдөр болгон зарлалаа" хэмээн Казахстаны Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
ШУУРХАЙ: Казахстанд онгоцны ослоос амиа алдсан хүний тоо 14-д хүрлээ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ