АНУ-ын дайралтын улмаас 25 хүн амиа алджээ

Иракийн нутаг дэвсгэрт өгсөн АНУ-ын цохилтын улмаас 25 хүн амиа алдаж, 51 хүн шархадсан талаар Иракийн "Аль-Хашд аш-Шааби" шийтийн хөдөлгөөн мэдэгджээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, 12 дугаар сарын 29-ний өдөр Америкийн цэргүүд "батлан хамгаалахын зорилгоор" Ирак, Сирийн нутаг дэвсгэрт байрлах "Хезболла" бүлэглэлийн таван объектод оновчтой цохилт өгсөн талаар Пентагоны тэргүүний туслах Жонатан Хоффман мэдэгдэж байлаа. Энэ цохилтод Ирак дахь гурван бай, Сирид байх хоёр бай өртсөн бөгөөд эдгээр нь зэвсгийн агуулах, удирдлагын цэгүүд байсан хэмээн тэрбээр онцолж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ