2020 оны шинжлэх ухааны салбарын хамгийн хүлээлттэй үйл явдлуудыг нэрлэлээ

2020 онд шинжлэх ухааны салбарт гарах хамгийн хүлээлттэй үйл явдлуудыг нэрлэжээ. ВВС агентлагийн дамжуулснаар, энэ онд эрдэмтэд хар нүхний зураг болон Ангаргийг "эзлэх" үйл явдлуудаар гайхуулах гэнэ.
Мөн энэ онд дэлхийн хэд хэдэн орон Ангараг гаригийг судлах аппарат хөөргөхөөр төлөвлөжээ. АНУ-ын НАСА агентлаг уулын чулуулгуудыг цуглуулах зорилгоор ангараг гариг дээр явагчийг хөөргөхийн дээр энэхүү гариг дээр багахан нисэгчгүй нисэх төхөөрөмж суурилуулахаар төлөвлөсөн аж.
Орос улс "Казачок" төхөөрөмж илгээх бол БНХАУ ангараг гариг дээр явагчийг тээвэрлэсэн Huoxing-1 төхөөрөмж хөөргөх аж. Түүнчлэн Арабын Нэгдсэн Эмират улс анх удаагаа Ангараг гаригтай холбоотой ажиллагаагаа эхлэх гэнэ.
Өнгөрсөн 2019 онд эрдэмтэд хар нүхний сүүдрийг буулган шинжлэх ухаанд эргэлт хийж байсан бол энэ онд Сүүн замын төвд байх хар нүхний зургийг авахаар төлөвлөж байгаа юм байна.
Түүнчлэн НҮБ экологийг хамгаалах шинэ аргуудын тухай өргөн цар хүрээтэй илтгэл гаргахаар бэлтгэж байгаа бол далай тэнгисийн ёроол дахь орд газруудыг боловсруулах шинэ журам гарах гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ