Дэлхийн таван гол ГАЦУУР
2019-12-31


1. Орос, 27 метр 

Оросын гол гацуурыг Кремлийн урдах талбайд 12 дугаар сарын 24-ний өдөр засчээ. Гол гацуурыг сонгохдоо 25 метрээс доошгүй өндөртэй, 90-ээс доошгүй, 120-оос дээшгүй настай мод байх гэсэн шалгууруудыг тавьдаг байна.

 

Энэ жилийн гол гацуурыг чимэглэхэд хоёр өдөр, 2000 чимэглэл шаардагдсан байна.

 

2. Берлин, 14 метр

Германы канцлер Ангела Меркель Зул сарын баярт эртнээс бэлтгэх дуртай бөгөөд тиймдээ ч  жил бүрийн 11 дүгээр сарын 30-ны өдөр Берлинд Зул сарын ёслол эхэлснийг зарладаг байна. Ёслолын ажиллагаа холбооны канцлерын газрын ёслолын жигүүрт болдог, харин орох хэсэг дээр Германы гол гацуурыг суурилуулдаг аж.


3. Франц, 13 метр

Парис хотноо Францын гол гацуурыг Елисейн ордны хашаанд засчээ. Оросуудын адилаар францууд гацуураа сонгохдоо олон шалгуур тавих бөгөөд мод хэт өргөн байж болохгүй, хэлбэр сайтай, мөчирнүүд нь гоёмсог байх ёстой гэнэ.

 

Елисейн ордны цэцэрлэгчид хэдэн сарын туршид тохирох гацуурыг хайн, Парисаас 250 км зайтай газраас олжээ. Францын гол гацуур 25 настай, 13 метр өндөр, таван метр өргөн, харин жин нь хоёр тонн гаруй гэнэ.


4. Их Британи, 6,1 метр

Их Британид Зул сарын гол гацуурыг сонгох нь нэг ёсны шоу байдаг. Намар нэгдсэн вант улсын бүхий л ойн аж ахуйтнуудын дунд тэмцээн зарлах бөгөөд шалгарсан компанийн гацуур Даунинг-Стритэд сүндэрлэдэг аж.

 

Энэ жил Dartmoor Christmas Trees компани түрүүлсэн бөгөөд гацуур шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ гэнэ. Өмнө нь 2016 онд гол гацуур шалгаруулах тэмцээнд түрүүлж байжээ.

 

5. АНУ, 5.5 метр 

Америкийн гол гацуур нь Таймс-сквер дээр биш харин Вашингтонд Цагаан ордонд байрладаг. Ерөнхийлөгчийн ордны баярын уур амьсгал бүрдүүлэх ажлыг уламжлал ёсоор тэргүүн хатагтай Мелания Трамп хариуцах бөгөөд гол гацуурыг ч мөн сонгоно. Хэдийгээр бусад орнуудын гацуур шиг өндөр биш ч бусдаас дутахгүй чимэглэдэг. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ts:
Britain, German gatsuuriin ulaan chimeglen goyo yum baina
2020-01-01
францын гацуур тасархаймаа
2020-01-01