Сүүлийн 10 жилийн хугацаанд Өвөр Байгал руу зээр хамгийн ихээр нүүдэллэсэн тохиолдол бүртгэгдсэн гэж Оросын Байгаль орчны яамны хэвлэлийн алба мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Монгол улсаас 50 мянга орчим зээр хил дамнан нүүдэллэжээ.
"2019 оны 11 дүгээр сарын сүүлээс 12 дугаар сарын эхэн хүртэл Өвөр Байгалын өмнөд хэсэг рүү зээр олноор нүүдэллэсэн тохиолдол бүртгэгдсэн. Энэ удаад өмнөх нүүдлээс их байсан бөгөөд 50 мянган зээр хил дамнаж нүүдэллэсэн. Хамгийн сүүлд, зээрийн сүрэг олноор нүүдэллэсэн тохиолдолл 2010 оны өвөл ажиглагдаж байв " хэмээн ОХУ-ын Байгаль орчны яам мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |