Иргэний тэтгэврийн зээлийн төлбөрийг төлөх хуулийг батална

img

 

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд: 

 

1.Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

2.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

3.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

4.Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

5.Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

6.“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

7.“Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Үдээс хойших хуралдаан:

8.Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяагаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
саарал жагсаалтанд байж л ийм тэнэг юм санаачилж суудаг юу ч гэж хэлэхээ мэдэхгүй бн улс орныг улам л хорлоод талцуулж хагаралдуулаад байх юм даа
2020-01-10
Зочин:
Хамгийн шудрага хамгийн олон удаа гишүүнээр сонгогдсон хамгаас их ухаантай, төлөв төвшин, энэ нийгмийг өдий болтол авч яваа,тэгээд ч хүүхэд багачууд, өвгөд хөгшид нь амар амгалан амьдарч байгаа элч төлөөлөгчид болох олон хууль үйлдвэрлэж амьдралд бүтээлчээр хэрэгжүүлсэн гишүүд харагдаж байна. Болтугай
2020-01-10
Баатар:
Ахмадуудын авдаг багахан тэтгэврээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн 50% -р суутгал хийдгийг хуулиар хориглох эсвэл үлэмж хязгаарлах шаардлагатай байна. Ахмадуудын эрхийг хамгааллах чиглэлээр ажилладаг ТББ-ууд энэ асуудалд бас анхаарлаа хандуулна уу?
2020-01-10
dfdf:
Энэний оронд тэтгэврийн реформыг л хиймээр байгаа юм. Дандаа улс орны эрх ашгийн эсрэг, хэн түрүүлж идсэн нь хождог энэ байдлаа хэзээ болих юм болоо?
2020-01-10
иргэн:
Боломжийн болоод аваагүй биш харин ч цагаан сар-р мөнгөтэй бна зээлнэ гэж тооцсон энэ шүү дээ
2020-01-10
иргэн:
ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭНЭ гэсэн ЯАСАН ВЭ????? ТӨРӨӨС ДОРИВТОЙХОН БОДЛОГО ЯВУУЛАХ ГЭХЭЭР ЭЛДЭВ ЮМ ХЭЛЖ АХМАДУУДЫГ ӨӨРСДӨӨ 2 ТАЛЦУУЛЖ ЯРИАД БАЙДАГ6 ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХЭЭР УЛС СҮЙРЧИХ ЮМ СЭТГЭЭД БАЙДАГ БАГА ХҮН ЮМ ҮЗЭЭГҮЙ ХҮН ЖИЖИГХЭН СЭТГЭДЭГ НЬ ҮНЭН ЮМ ДАА. ТА НАР ИЙМ ХОЁРЫН ХООРОНД ЮМ ХИЙХЭЭР БОЛЬДОО6 ХИЙЬЭЛ ХИЙСЭН ШИГ ЮМТАЙ АЙЛЫН УХААНТАЙ ХҮҮ ШИГ БАЙГААЧ
2020-01-10
Бараг болисон нь дээр байх даа. Бүх ахмадууд зээлгүй байвал улс орондоо баярлалана. Авсан амьлралын шаардлагаар л авч байгаа. Аваагүй нь үр хүүхдүүд нь боломжийн болоод л аваагүй. Тэтгэвэл тэгоэнэ гэсэн байж одоо тэглэхээргүй л болоод байх шиг байна. Хэрэгтэй хэрэггүй хэрүүл хийдэг улс төрийн намуудыг татан буулгах хэрэгтэй.
2020-01-10
иргэн:
Боломжийн болоод аваагүй биш харин ч цагаан сар-р мөнгөтэй бна зээлнэ гэж тооцсон энэ шүү дээ