ШУУД: Тэтгэврийн зээлгүй ахмадууд уйлж байна

Ахмадуудын эрхийг хамгааллах чиглэлээр ажилладаг ТББ-ууд болон тэтгэврийн зээлгүй ахмадууд нэгдэж иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөө нэг удаа тэглэх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасан нь тэтгэврийн зээлтэй болон зээлгүй ахмадуудыг талцахад хүргээд байна. Иргэдийн тэтгэврийн зээлээс 6 сая хүртэл төгрөгийг тэглэх, тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер олгох саналыг УИХ-аар дэмжсэн.
Энэ шийдвэртэй холбогдуулан хэвлэлийн хуралд оролцсон ахмадуудын төлөөлөл "Бид баян таргандаа зээл аваагүй юм биш. Зээл аваад нас барчихвал үр хүүхдэд минь төвөг болно гэж бодоод л тэсч тэвчиж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явна. Гэтэл биднийг ингэж ялгаварлан гадуурхаж байгаад гомдолтой байна" хэмээж байлаа.
Мөн сард 320 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настан "Би зээл авдаггүй. Аргагүйн эрхэнд өвдөөд эм тарианы мөнгө хэрэг болоход ганцхан сараар зээл авдаг. Цагаан сарын үеэр хоёр сараар зээл авна гэж бодож байлаа. Миний дөрвөн хүүхэд бүгд зээлтэй. Би хүүхдүүдээрээ зээлээ төлүүлж чадахгүй. Гэтэл биднийг бололцоотой гэж ярьж байна. Яагаад ингэж доромжилж байгаа юм бэ. Ерөнхийлөгч болоод төрийн өндөрлөгүүд 2019 оны 12 сарын 18-наас танилууддаа зээл тэглэнэ гээд хэлчихсэн байгаа юм. Танилууд нь 10-15 саяын хооронд хичнээн их зээл аваа вэ. Тэгэхэд бид нэг сарын зээл авах гэж үгээ барж байна. Нам засаг сонгуулийн шоу хийж байна" хэмээн тэрбээр уйлан ярив.
Манай улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-с дээш насны ахмадууд байна. Нийт ахмадуудын 71 хувь нь буюу 223 мянган ахамд тэтгэврийн зээлтэй. Тэтгэврийн зээл авсан ахмадуудын 90.6 хувь нь зургаан саяас доош зээлтэй.
Харин тэтгэврийн зээлгүй 194 мянган ахмад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ