С.Баяр: Буруугаа хүлээе

УИХ өнөөдөр Иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөх төлөх хуулийг батална. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий асан С.Баяр цахимаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Буруугаа хүлээе! 2008 сонгуулиар бид мөнгө амласан. АН 1 сая гэхэд нь 1,5 болгож өсгөсөн.Олсон хэдээ хүүхэд,хөгшин,оюутан гээд ийш тийш тараасан. Авсан нь мартаж,өгсөн нь буруутдаг хорвоо.Сонгуулийн дүн ч шал эсрэгээр гардаг. 2012, 2016 энэ киноны 2,3-р анги гарсан.Одоо 4-р анги ?" хэмээсэн байна.
2008 оны сонгуулиийн 1 сая төгрөгийн амлалтыг ахмадууд, халамжийн групптай зэрэг нийгмийн эмзэг бүлгийнхэнд бэлнээр олгож, оюутнууд сургалтын төлбөртөө зориулсан. Дээрх бэлэн мөнгөний амлалтыг 1072 хувьцаа болгон амилуулна гээд өнөөг хүртэл 12 жилийн хугацаанд хэрэгжээгүй ирсэн билээ. 1072 хувьцаатай иргэдэд 2016 оны сонгуулийн үеэр өөрсдөө хүсэлт гаргавал 300 мянган төгрөг олгоно гэсэн. Зарим иргэд хүсэлтээ гаргаж 300 мянган төгрөгөө гурав хувааж авсан байдаг. Харин хүсэлт гарсан иргэдээс зарим нь өнөөг хүртэл 100 мянган төгрөгөө авч чадаагүй байдаг юм.
Харин өнөөдөр Иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэхээр хууль батлагдахтай холбогдуулан тэтгэврийн зээлгүй иргэд эрхээ хамгаалан үгээ хэлж байгаа. Тиймээс хуулийн төсөлд тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэнд нэг сая төгрөгийн үнэт цаасыг гаргахаа тусгаж, 2021 оны тавдугаар сард олгох хугацаа заагаад байна. Ийнхүү бэлэн болон бэлэн бус мөнгөний амласан улстөрчдийн сонгуулийн шоу 4 биш тавдугаар ангийн үргэлжлэлтэй болоод байгаа юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ