Ургаа мод мөргөсөн ослын улмаас хүний амь эрсэджээ


Ургаа мод мөргөсөн зам тээврийн ослын улмаас хүний амь эрсэджээ.
Тодруулбал Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн “Буянт голын бага гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 1.5 км/ “Тоёото рамбо” загварын автомашин ургаа мод мөргөсөнөөс автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлага 2020.01.12-ны шөнийн 03:50 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 04:00 цагт очиж 15 минут ажиллаж иргэн Х /41 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ