Трампыг шүүх ажиллагаа эхэллээ
2020-01-17

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын импичментийг зарлах ажиллагаа эхэллээ. Энэ ажиллагаанд шүүгчийн үүрэг гүйцэтгэх, АНУ-ын Дээд шүүхийн тэргүүн Жон Робертс, тангарагтны шүүгчдийн үүрэг гүйцэтгэх сенатчид нэгдүгээр сарын 16-нд тангараг өргөсөн талаар Reuters мэдээллээ. Импичментийн ажуиллагаанд конгрессын гишүүдийн бүлэг яллагч талаар оролцох юм. 

 

Эргэн сануулахад, Ерөнхийлөгч Дональд Трампын импичментийг зарлах хүрээнд түүнийг буруутгасан дүгнэлтийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын ардчилагчид лхагва гаригийн орой  Сенатад дамжуулсан бөгөөд дүгнэлтийг пүрэв гаригт /Улаанбаатарын цагаар баасан гаригт/ авч хэлэлцэх талаар өмнө нь мэдээлсэн.  

 

АВС агентлагийн мэдээлснээр, Доод танхимын спикер Нэнси Пелоси  Трампыг эрх мэдлээ урвуулан ашигласан болон Конгресыын хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд саад болсон гэсэн хоёр үндэслэлээр буруутгасан дүгнэлтэд гарын үсэг зуржээ.

 

Эргэн сануулахад, 2019 оны есдүгээр сарын дөрөвний өдөр АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Трампын импичментийг зарлах ажиллагааг эхэлсэн талаар зарласан юм. Ардчилагчид доод танхимд олонх тул энэ ажиллагааг санаачилж эхлүүлж чадсан. Ийнхүү импичмент зарлах ажиллагааг эхлүүлэх болсон шалтгаан нь Трамп 2020 онд дахин сонгогдохын тулд өөрийнх нь гол өрсөлдөгч болох Байденыг "замаасаа зайлуулах"-ын тулд Байдены хүүгийн эсрэг хэрэг үүсгэн шалгуулахаар Украины Ерөнхийлөгчтэй утсаар ярих үеэрээ дарамт үзүүлсэн гэх мэдээлэл дэлгэгдсэнтэй холбоотой юм.

 

Трамп огцрох уу?

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин