"Нэг айдсаас нөгөө рүү": Тверьт герман цэргийн захидал олджээ

Оросын Тверск мужийн Эммаус сууринд байх нэгэн хуучин байшингийн дээврээс 1943 оны есдүгээр сард бичигдсэн, герман цэргийн захидал олджээ.
РИА Новости агентлагийн мэдээлснээр, энэ захидлыг цэрэг эхнэртээ бичсэн байж болзошгүй гэнэ.
"Цаг үеийн байдал улам л аймшигтай болж байна. Нэг айдсаас нөгөө рүү. Өнөөдөр үд дунд өнөөдрийн дайралтын тайланг авлаа. Дэлгэрэнгүй мэдээлэл байсангүй, гагцхүү машинуудын тоо болон цагийг л мэдэж авав" хэмээн энэ захидалд бичжээ.
Түүнчлэн захидлын агуулгаас харахад Германы цэргүүд ЗХУ-ыг ялна гэдэгтээ эргэлзээгүй байсан гэнэ. "Бид эцэслэн ялахад холгүй байна" хэмээн захидалд өгүүлжээ.
Энд дуулгахад, Аугаа их Эх орны дайны үед Эммаус сууринд Калининийг /өнөөгийн Тверь/ чөлөөлөх ширүүн тулалдаан болж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ