Ц.Нямдорж: Н.Номтойбаярын асуудлыг энэ 7 хоногт шийдвэрлэнэ

Халдашгүй байдлын дэд хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг хойшлууулж өгөийг хүссэн Н.Номтойбаяр гишүүний саналыг Халдашгүй байдлын дэд хороо хүлээж авах уу?
-Н.Номтойбаяр гишүүн захидал ирүүлснийг би өнөөдөр хүлээж авсан. Н.Номтойбаярын саналыг уншина. Энэ 7 хоногт энэ асуудал шийдвэрлэгдэнэ.
-Ч.Улаан сайд хэзээ ирэх вэ?
-Ч.Улааны талаар мэдээлэл алга байна.
-Н.Номтойбаяр гишүүн хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьсан байсан?
-Тийм бололцоо байхгүй. Нууцлалын зэрэглэлтэй асуудал. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. Би Н.Номтойбаярын саналтай танилцаагүй байна. Н.Номтойбаярын хэлснээр биш хуулиар явна.
-Ямар асуудал байна вэ?
-Сайд байсан үетэй нь холбоотой, ордонд болсон хэрэгтэй, мөн сүүлд хийсэн хэвлэлийн хуралтай нь холбоотой гурван асуудал байна лээ.
-Гишүүд казинод орсон асуудлаар...?
-Казинод ороод л гардаг.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ