Amsterdam & Partners: Ч.Сайханбилэгийг үндэслэлгүй буруутгаж байна

2014-2016 онуудад Монгол улсын Засгийн газрыг тэргүүлж байсан Чимэдийн Сайханбилэг Монгол дахь ардчиллыг сулруулах, эрдэс баялгийн хяналтыг "булаан авах"-д чиглэгдсэн, өөрийг нь хууль бусаар буруутгаж байгаагийн хариуд өөрийгөө өмгөөлүүлэхээр Amsterdam & Partners компанийг зөвлөхөөрөө томилсон гэж WebWire мэдээллээ.
Монголын Ханбогд суманд байрлах Оюу толгой зэсийн ордны төслийн хөрөнгө оруулалтын талаар Рио Тинто компанитай 2015 онд хэлэлцээр хийхэд голлон оролцсонтой холбоотойгоор Сайханбилэгийг дөрвөн үндэслэллээр буруутгаж байгааг эх сурвалж онцолсон байна.
"Сайханбилэгийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй, нотлох баримт байхгүй" гэж Amsterdam & Partners хуулийн фирмийг үүсгэн байгуулагч өмгөөлөгч Роберт Амстердам мэдэгджээ.
Түүнчлэн тэрбээр "улс төрийн өрсөлдөгчдийнхөө эсрэг улс төрийн сэдэлтэйгээр" буруутгаж байгаа хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
"Ерөнхий сайд асан Сайханбилэг ашигт малтмал олборлох гэрээтэй холбоотойгоор хуулийн дагуу, цэвэр ажилласан. Үндэслэлгүйгээр буруутгаж байгаа нь тус улсын шүүх тогтолцоо руу халдаж байгаа хэрэг төдийгүй Монгол улсад хийх гадаадын хөрөнгө оруулалтын тал дээр ноцтой хохирол учруулна" гэж Амстердам мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ