Хагас жил үргэлжлэх футзалын лиг
2020-01-24

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг футзалын хамгийн том тэмцээн “Футзалын дээд лиг 2020” тэмцээний техникийн зөвлөгөөн, хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо. “Футзалын дээд лиг” нэгдүгээр сарын 25-наас долдугаар сарын 25-ныг хүртэл бүтэн зургаан сарын турш үргэлжлэхээрээ өмнөх жилүүдээс онцлогтой юм.

 

”Унаганууд”, “Монголын Тэмүүлэл”, “Арвис”, “Алдарын Дайчид”, “Би Си Эйч Лионс”, “Хан-Уул”, “Улаанбаатарын Мазаалайнууд”, “Аврагч”, “Сор”, “Хараацай”, “Эрхэс” гэсэн 11 клуб “Футзалын дээд лиг”-т өрсөлдөхөд бэлэн болоод байна. Футзалын төрөл хөлбөмбөгөөс тусдаа зохиогдож буй анхны улирал учраас баг тамирчид энэ төрөлд илүү цаг зав зарцуулж, дагнан амжилт үзүүлэх боломж нээгдэнэ. Футзалын дээд лигт орсон тоглогчид солилцооны цонхоор хөлбөмбөгийн багт шилжиж болохгүй юм байна.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин