Д.Цогтбаатар: Ц.Цэнгэл гадаадад төрийн бодлогыг хэрэгжүүлж чадах хүн

ГХ-ны сайд Д.Цогтбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Урд хөршид коронавирус дэгдлээ. ГХЯ энэ асуудлаар ямар арга хэмжээ авахаар ажиллаж байна вэ?
-Мэдээлэл дутуу байвал бид алдах эрсдэлтэй. Өнөөдөр мэдээлэл ил байгаа. Хил хаана гэдэг бол эдийн засаг, нийгмийн сөрөг үр дагавартай. ГХЯ, ЭМЯ хамтраад хил, гааль дээр тодорхой арга хэмжээ авсан байгаа. Хүмүүсийн халууныг зайнаас мэдрэгчээр хэмжиж байна.
-Элчин сайдуудыг ямар шалгуураар томилж байна вэ?
-Элчин сайд төрд өндөр алба хашиж, төрийн алба хашиж байсан хүнийг томилдог. Жишээ нь, Болгарт болгар хэлтэй хүн томилогдвол сайн. Гэхдээ орос, англи, франц гээд үндсэн таван хэлнээс нэгнийг эзэмшсэн байж болно. Ц.Цэнгэл гэдэг хүнийг янз бүрээр ярьж байна. Энэ хүн төриийн бодлогыг явуулж байсан, гадаадад төрийн бодлогыг хэрэгжүүлж чадах хүн. Элчин сайдын асуудал Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчөөр дамжиж шийдвэрлэгддэг улс төрийн асуудал. Өргөн барьсан 11 Элчин сайдуудаас 9 нь бүгд гадаад оронд эх орноо төлөөлж байсан хүмүүс.
-Элчин сайдуудыг УИХ-д хэзээ өргөн барих вэ?
-Энэ бол Ерөнхийлөгчийн мэдэх асуудал.
-Германд шалгагдаж байгаа дипломат ажилтнуудын талаар мэдээлэл байгаа юу?
-Германд шүүхээр орж байгаа хүмүүсийн тухайд тусгай байгууллагуудын мэдээллийг бидэнд байхгүй.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ