ШУУД: У.Хүрэлсүх Н.Номтойбаярыг өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэх санал тавьжээ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрбээр:
-МАН-ын бүлэг ээлжит бус хурал хийж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцлээ. Ерөнхий прокурор байлцсан. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байсан. Асуулт тавьж, хариулт авлаа. Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийг сонслоо. Бүлгийн хуралдаан түр завсарлалаа. Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр 15:30 цагт хуралдана. Дараагаар нь МАН-ын бүлэг хуралдана.
-МАН-ын дарга У.Хүрэлсүх байр сууриа хэлсэн үү?
-Намын дарга албан ёсоор байр сууриа илэрхийлсэн. Намын дарга У.Хүрэлсүх Н.Номтойбаяр гишүүнийг өөрөө хүсэлтээ гаргаад, бүрэн эрхээсээ түдгэлзээд, шалгуул гэсэн санал тавьсан. Н.Номтойбаяр гишүүн өөрөө эргэж бодъё гэсэн.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ