ТЕГ-ын дөрвөн ажилтан иргэдийг хүч хэрэглэн дээрэмджээ


Cүүлийн өдрүүдэд тагнуулчид дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэх таагүй мэдээ олныг цочроов.
Хэрэг явдлыг сөхвөл Оросын холбооны улсын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үл таних 4 хүн хүч хэрэглэн 50,000 доллар, 2.500 еврог дээрэмджээ.
Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Монгол Улсын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Эдгээр дөрвөн иргэн нь Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд аж.
Иймд Эрүүгийн цагдаагийн албанаас Тагнуулын ерөнхий газартай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2020 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дээрх этгээдүүдийг дайчлан баривчлан саатуулж, Тагнуулын ерөнхий газартай хамтран шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.
Дээрх дөрвөн этгээд дээрмийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд гэмт хэрэг үйлдэх үедээ галт зэвсэг хэрэглэсэн гэсэн нь ташаа мэдээлэл гэнэ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ