Д.Сарангэрэл: Монголд коронавирус бүртгэгдээгүй ч хаалга тогшиж байна
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ХӨСҮТ-д ажиллаж байна.
Тэрбээр "Нөхцөл байдал цаг минутаар өөрчлөгдөж, дэлхийн бусад орнуудад коронавирусийн халдвар авч байгаа хүний тоо нэмэгдэж байна. Тиймээс яамны зүгээс онцгой анхаарал хандуулж байгаа. Эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүд та бүхэн минь иргэдийнхээ төлөө сонор сэрэмжтэй байж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаарай. Аюулт өвчин хаалганы цаана ирсэн энэ цаг үед бүх хүний найдвар энэ салбар дээр байгаа. Шаардлагатай бүх хөрөнгө мөнгийг Засгийн газрын нөөцөөс гаргах асуудлыг шийдвэрлэнэ" гэлээ.
Монголд короноавирус бүртгэгдээгүй байна. Сэжиглэж байсан нэг тохиолдол бүртгэгдсэн ч үгүйсгэгдсэн. байна. Гэвч коронавирус хаалга тогшиж байгаа учраас тайвширч болохгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эрүүл мэндийн салбарын ажилчдад анхаарууллаа.
Монгол Улс шинээр үүссэн коронавирусийг оношлох лабораторийн чадамжгүй. Гэвч урьдчилан сэргийлэх үүднээс тусгаарлаж байгаа аж.
Манай Улсад 21 вирусийг илрүүлж чадах лабораторийн чадамжтай. Энэхүү 21 вирусийн шинжилгээгээр илрэхгүй байгаа бол тухайн хүнийг эрүүл байна гэж тодорхойлж байгаа аж. Харин халуурсан амьсгаадсан уушгины асуудалтай байгаа хүнд хэрэв энэ 21 вирусийн аль нэг нь илрэхгүй бол шинээр бүртгэгдсэн коронавирусийн сэжигтэй тохиолдол байна гэж таамаглаж байгаа бөгөөд нотолгоо нь үндэслэлгүй гэсэн үг.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ