Кобе Брайнт охины хамт онгоцны сүйрлээр амиа алджээ
2020-01-27

Америкийн Лос-Анжелес хотоос холгүйхэн орших Калабасас хотод нисдэг тэрэг сүйрсэний улмаас Кобе Брайант болон түүний 13 настай охин амиа алдсан байна. 

 

Нисдэг тэрэг сүйрсэн шалтгаан одоогоор тодорхойгүй. Сүйрлийн дараахан ослын газар дээр аврагчид яаралтай хүрч очсон ч амьд гарсан хүн байгаагүй бөгөөд нийтдээ энэ ослын улмаас есөн хүн амиа алджээ.

 

Алдарт сагсан бөмбөгчин хувийн нисдэг тэргээ ихээхэн ашигладаг байсан бөгөөд энэ удаад хаашаа чиглэн явж байсан нь тодорхойгүй гэнэ. Мөн гэрчүүдийн өгүүлснээр, нисдэг тэрэг дээгүүр нь нисэж өнгөрөх үед хөдөлгүүр нь дугарахаа байжээ.

 

Мөн зарим эх сурвалж энэ ослоор Кобе Брайант болон түүний дөрвөн охин амиа алдсан гэж мэдээлж байна. Наталья, Бьянка, Жианна болон Капри гэсэн дөрвөн охин нь аавынхаа хамт зорчиж явсан гэнэ. Гэхдээ энэ мэдээллийг зөвхөн ABC News баталж байгаа бөгөөд цагдаагийнхан энэ талаар албан ёсны мэдээлэл гаргаагүй байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин