БНХАУ: Амны хаалт дамласан эмийн сан 3 сая юаниар торгуулжээ

Хятадад шинэ төрлийн титэм вирус дэгдсэнтэй холбоотойгоор амны хаалтны эрэлт нэмэгдсэн. Харин энэхүү нөхцөл байдлаас ашиг хонжоо хайсан Бээжингийн нэгэн эмийн санг гурван сая юань буюу 132,9 сая орчим төгрөг хэмжээний мөнгөөр торгожээ.
Синхуа агентлагийн мэдээлснээр, Бээжин хотын Фэнтай дүүрэг дэх Jimin Kangtai эмийн сангийн салбар дээр амны хаалтыг бусад газруудаас зургаа дахин үнэтэйгээр зарж байгааг Хятадын зах зээлийн хяналт, зохицуулалтын газрын байцаагчид илрүүлэн, ийнхүү торгууль ноогдуулсан байна.
Бээжингийн эрх баригчид нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн хотын эмийн сан, супермаркетуудад худалдаалагдаж буй эм бэлдмэл, ариутгал,халдваргүйжүүлэлтийн болон хамгаалах хэрэгслүүдийн үнийг шалгаж эхэлсэн. Шалгалтын ажиллагаа эхэлснээс хойш үнийн бодлого зөрчсөн захиргааны 30 гаруй хэрэг үүсгэжээ.
Ухань дахь эх сурвалж: Хэвлэлүүд хэт дэвэргээд байна, бид тайван байгаа
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ