Н.Номтойбаярыг МАН-аас "гарсанд тооцсон" шийдвэр гаргажээ

МАН-ын Хяналтын хороо хуралджээ. Хуралдаанаар Н.Номтойбаярыг намын гишүүнчлэлээс хасах шиийдвэрийг гаргасан байна. Энэ талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Батбаатар:
-Хяналтын хороо хуралдаж, намаас гарсанд тооцсон шийдвэр гаргасан. МАН-ын нэрээр төрийн өндөр албан тушаалд очсон гишүүдээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр олон нийтийн дунд бие зохисгүй авч явж, зодоон цохионы асуудалд орж намын гишүүдийн нэр хүндэд нөлөөлж байгаа учраас нэр хүндийн асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй, намаас хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн асуудал орж ирсэн. Энэ асуудлыг авч хэлэлцээд, намын дүрмийн 6 дугаар зүйлийн дагуу нийгэмд биеэ зүй зохистой авч явж чадаагүй, намын нэр хүндэд нь сэв суулгаж байгаа асуудалд нь хариуцлага тооцож, МАН-аас гарсанд тооцсон шийдвэр гаргасан" гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ерөнхий прокурор УИХ-д оруулан хэлэлцүүлж байгаа. Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан бол Хуульзүйн болон Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар "түдгэлзүүлэх шаардлагагүй" гэж үзсэн юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ