ТИТЭМ ВИРУС: ОХУ таван муж дахь хилээ хаав

Москва хотод Засгийн газрын байранд ОХУ-д титэм вирус нэвтрэх, дэгдэхээс урьдчилан сэргийлэх шуурхай штабын хурал болжээ.
Энэ штабын тэргүүн, дэд сайд Татьяан Голиковагийн мэдэгдсэнээр Орос улс халдвараас сэргийлэхийн тулд нэмэлт арга хэмжээнүүд авахаар болсон байна.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Приморск муж, Өвөр Байгал, Амур муж, Хабаровск хязгаар, Еврейн автономит муж гэсэн таван бүс нутагт Хятадтай хиллэх хуурай замын хилийг хаажээ.
Мөн эрүүл ахуйн хяналт шалгалтан дор Хятадаас иргэдээ оруулахын дээр Хятадын иргэд эх орон руугаа буцах боломжийг хангаж өгөхөөр болжээ.
Түүнчлэн нэгдүгээр сарын 31-ний 00 цагаас эхлэн Хятадтай харилцах төмөр замын харилцааг зогсоож байгаа бөгөөд гагцхүү долоо хоногт хоёр удаа явдаг Москва-Бээжин, Бээжин-Москва чиглэлийн галт тэрэгний хуваарийг хэвээр үлдээсэн байна.
Мөн ОХУ-д суралцдаг, одоогоор эх орондоо буцсан Хятад оюутнуудад амралтыг гуравдугаар сарын нэгэн хүртэл сунгасан талаар мэдээлэл хүргэхийг Оросын их дээд сургуулиудад уриалжээ.
Ойрын өдрүүдэд Оросын Тээврийн яам болон Гадаад хэргийн яам БНХАУ дахь Оросын иргэдийн тоог гаргаад, эргүүлэн авчирахаар төлөвлөж байгаа аж. Үүний дараа Хятадтай харилцах агаарын харилцаанд өөрчлөлт оруулах эсэх талаар шийдвэр гаргах юм байна.
ТИТЭМ ВИРУС: БНХАУ-д амиа алдсан хүний тоо 162 боллоо
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ