ШУУРХАЙ: ОХУ-д ТИТЭМ ВИРУСИЙН анхны тохиолдол илэрлээ

Титэм вирусээр халдварласан хоёр хүнийг ОХУ-ын нутаг дэвсгэр дээр илрүүлсэн бөгөөд энэ хүмүүс БНХАУ-ын иргэд гэж Оросын дэд сайд, Оросын нутаг дэвсгэр дээр шинэ төрлийн титэм вирус нэвтрэх, тархахаас урьдчилан сэргийлэх штабын дарга Татьяна Голикова мэдэгджээ.
"Өвөр Байгалын хязгаар болон Тюменск мужид шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хоёр хүнийг илрүүлсэн. Тэд хатуу хяналтан дор байгаа бөгөөд шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлж байна. Эдгээр хүмүүс БНХАУ-ын иргэд" гэж Татьяна Голикова мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжууллаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ