Дэлхийн шилдэг 10 өрсөлдөх чадвартай тоон эдийн засаг

Шанхайн нийгмийн шинжлэх ухааны академи жил бүр гаргадаг Global Digital Economy Competitiveness Development Report тайлангаа нийтэлжээ. Энэ тайланд дэлхийн хамгийн өрсөлдөх чадвар бүхий тоон эийн засгуудыг нэрлэдэг юм.
Жагсаалтыг гаргахдаа тоон аж үйлдвэр, тоон инноваци, тоон удирдлагын хүрээлэнгүүд гэсэн тухайн улс орны тоон эдийн засгийг бүрдүүлэх дөрвөн хүчин зүйлийг тооцоолжээ.
Тоон эдийн засаг гэж юу вэ?
Тоон эдийн засаг гэдэг нь цахим бизнес, цахим худалдаа, цахим бараа үйлчилгээ үйлдвэрлэдэг, эрэлт нь хангагддаг, цахим технологи дээр суурилсан эдийн засгийн үйл ажиллагаа юм. Тоон эдийн засгийн бараа үйлчилгээний тооцоог тоон валют буюу цахим мөнгөөр гүйцэтгэдэг. Тоон эдийн засийн концепц ХХ зууны сүүлийн арван жилд анх үүссэн. Энэхүү эдийн засгийн өсөлт тухайн орны бүхий л эдийн засагт нөлөөлдөг аж.
Ингээд дэлхийн шилдэг өрсөлдөх чадвар бүхий тоон эдийн засагтай 10 улсыг танилцуулж байна.
10. Герман
Эдийн засгийн үндэс нь үйлчилгээний салбар байдаг Герман улс шилдэг 10-т багтжээ.
9. Австрали
Дэлхийд эдийн засгийн хэмжээгээрээ 13 дугаарт бичигддэг, нэг хүн амд ноогдох ДНБ-ийн хэмжээгээр зургаадугаарт ордог Австрали улс дэлхийн хөгжилтэй орнуудын нэг. Өндөр хөгжилтэй энэ улс тоон эдийн засгийн өрсөлдөх чадварын түвшнээрээ дэлхийд есдүгээрт жагсжээ.
8. Нидерланд
Нидерланд аж үйлдвэржилтийн дараах үеийн өндөр хөгжилтэй эдийн засагтай улс. Энэ улс голчлон гадаад зах зээлд чиглэгдсэн байдаг тул эдийн засгийг нь экспортын эдийн засаг ч гэж нэрлэдэг. Тоон эдийн засгийн түвшнээрээ энэ улс дэлхийд наймдугаарт жагсжээ.
7. Япон
Амьдралын түвшин маш өндөр, хөгжилтэй орон болох Япон улс эрдэм шинжилгээ, өндөр технологи, био анагаах ухаан, робот техникийн салбарт тэргүүлэгч орнуудын нэг. Харин тоон эдийн засгийн өрсөлдөх чадвараараа дэлхийд долоодугаарт бичигджээ.
6. Өмнөд Солонгос
Нэг хүн амд ноогдох орлогын хэмжээгээр өндөр энэ улс эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудын тоонгд багтдаг. Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлтөд дэлхий даяар бүтээгдэхүүн нь эрэлт ихтэй байдаг, үндэсний томоохон корпорациуд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
5. Финлянд
Финлянд улс өндөр хөгжилтэй аж үйлдвэржсэн орнуудын тоонд багтдаг. Тус улсын үндэстэн дамнасан компани болох Nokia компани дэлхийн үүрэн холбооны харилцааны технологийн салбарт тэргүүлэгшчдийн нэг бөгөөд үүрэн холбоо болон өргөн зурвасын, IP сүлжээний тоног төхөөрөмжийн томоохон нийлүүлэгч юм.
4.Их Британи
Аж үйлдвэржилтийн дараах үеийн өндөр хөгжилтэй энэ улсын их дээд сургуулиудын үндсэн чиглэлүүд нь шинжлэх ухаантай холбоотой. Их Британийн их дээд сургуулиудын ихэнх нь үйлдвэрлэл, компаниудын үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилготой технологийн паркуудыг ажиллуулдаг байна.
3.Хятад
Хятадын эдийн засаг нэрлэсэн ДНБ-ээрээ дэлхийд хоёрдугаарт, ДНБ-ээрээ дэлхийд нэгдүгээрт ордог. Автомашины үйлдвэрлэл зэрэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт болон тэдгээрийн хэрэглээний эрэлтээрээ дэлхийд тэргүүлдэг орон юм.
2. Сингапур
Зах зээлийн эдийн засагтай, татвар ноогдуулалтын хэмжээ бага, үндэстэн дамнасан корпорациуд чухал үүрэг гүйцэтгэдэг өндөр хөгжилтэй орон бол Сингапур. Тоон эдийн засгийн өрсөлдөх чадвараараа дэлхийд хоёрдугаарт бичигджээ.
1. АНУ
Нэрлэсэн ДНБ-ээрээ дэлхийд нэгдүгээрт, ДНБ-ээрээ хоёрдугаарт бичигддэг АНУ-ын эдийн засагт үйлчилгээний салбар, мэдлэгийн эдийн засаг зонхилох бол энэ улсын үйлдвэрлэлийн салбарын хэмжээ дэлхийд хоёрдугаарт орно.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ