ТИТЭМ ВИРУС: Макаогийн бүх казино хаагдав

img

 

Хятадын нутаг дэвсгэр дээр мөрийтэй тоглоом тоглохыг хуулиар зөвшөөрсөн ганцхан газар болох Макаод шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлтээс сэргийлэх үүднээс бүх казино хаагджээ. Түүнчлэн хотын нийтийн тээвэрт хязгаарлалт тавьсан талаар хотын захиргааны тэргүүн Хэ Ичэн мэдэгдсэн байна. 

 

Орон нутгийн эрх баригчид хүмүүсийг гэрээсээ гаралгүй, гагцхүү хүнс авахдаа л гарахыг уриалжээ.

 

Энд дуулгахад, Макао хотод шинэ төрлийн титэм вирусээр халдварласан 10 тохиолдол бүртгэгдсэн юм. Мөрийтэй тоглоомы газруудыг хаахаас өмнө эдгээр газруудын ажилтнуудыг тусгай амны хаалт хэрэглэх шаардлага тавьж байв.

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Лас-Вегас явуулахшүй юү
2020-02-05
Манай дарга нар хийх ажилгүй болжээ, яанам бээ тэднийгээ яаж зугаацуулж цэнгүүлжмөнгийг ньүрүүлэх талаар ардиргэдийн санал асуулга зохион байгууляааа
2020-02-05
Иргэн:
Лас-Вегас явуулахшүй юү