Даланзадгадын дулааны цахилгаан станцыг хэвээр нь ажиллуулна

img

Засгийн газрын хуралдаанаар Өмнөговь аймгийн Даланзадгад хотын дулааны цахилгаан станцын найдвартай ажиллагааг хангах талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэн шийдвэр гаргалаа. Станцын үндсэн тоноглолд үүссэн доголдлыг арилган хэвийн ажиллуулах, өвлийн их ачааллын үед хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах үүргийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод өгөв. Энэ дагуу станцын турбогенераторт шинээр суурилуулах турбин, генераторын тоноглолыг яаралтай худалдан авч, гуравдугаар сарын 15-ны дотор угсарч дуусгах юм. Импортоор худалдан авах турбин, генераторын тоноглолын Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах асуудлыг судалж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Мөн станцын үндсэн тоноглолын ажиллагааг тогтворжуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор төвийн бүсийн эрчим хүчний үйлдвэр, компаниудаас нарийн мэргэжлийн, чадварлаг инженер, техникийн ажилтныг станцад түр хугацаагаар ажиллуулах болов. Хэдийгээр Даланзадгадын дулааны цахилгаан станц “0” зогсолт хийгээгүй ч тоноглолын хүчин чадлаас хамаарч оройн их ачааллын үед эрчим хүчийг 2-2,5 цаг хязгаарлаж байна. Үүний зэрэгцээ Тавантолгой-Даланзадгадын чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг түргэтгэх зорилгоор гүйцэтгэгч компанийн барилга угсралтын ажлын графикийг шинэчлэн тогтоож, шугамыг тавдугаар сарын 15-ны дотор ашиглалтад оруулахыг  салбарын сайдад үүрэг болгов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zotin:
Хэнтийн Чандгана дахь Канадын Рrophecy компанийн 600мв цахилгаан станц / үйл ажиллагаагаа явуулж эхлээд явцын дунд 4200мв болгож ихэсгэх/ 2. Өмнө-говь аймгийн Ухаа-худаг дахь MCS компанийн 50 мв цахилгаан станц / мөн л явцын дунд 600 мв болгож хүчин чадлаа өсгөх/ 3. Төв аймгийн Сэргэлэнд баригдах Ньюком компанийн 20мв нар салхины сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц /явцын дунд мөн л 200 мв болгож өсгөх болно/ 4. Оросын Байгал нуурын усан цахилгаан станц 20000мв хүчин чадалтай. Тус цахилгаан станц нь ирэх жилээс эрчим хүчээ хаашаа экспортлох вэ гэдэг асуудал босч ирэх болно. Ялангуяа усан цахилгаан станцын шөнийн цагаар үйлдвэрлэх эрчим хүч нь илүүдэж эхлэх /илүүднэ гээд шөнийн цагаар арай бага эрчим хүч үйлдвэрлэх, зардлаа хэмнэх боломжгүй/ учир үнийн хувьд ч өдрийн хэрэглээний эрчим хүчнээс шөнийн эрчим хүч нь 2 дахин хямдарч түүнийгээ зарж борлуулахад хамгийн тохиромжтой зах зээл болох монголд хүсэлт тавих нь дамжиггүй. Харин энэ тохиолдолд манайх одоогоор Оросоос 200мв эрчим хүч импортолж байгаа ч 3 жилийн дараагаар үнийг нь тодорхой хэмжээнд бууруулж оросоос 500мв эрчим хүчээр хангуулахаар тохиролцож болох юм. Ингэж оросоос импортлох эрчим хүчээ ихэсгэсний хариуд дараах нөхцөлийг тавих нь зүйтэй болов уу. Байгал нуураас Хөх хотруу тавих байгалийн хийн хоолойг Монголоор дайруулан 3 жилийн дотор дуусгах тухай хэлэлцээ хийх.
2012-01-19
zotin:
Монгол Оросын дөнгөж хилийн зааг шахуу газарт дэлхийд хамгийн томд тооцогдох байгаль нуурын усан цахилгаан станц бий. Монгол улсын нийт орон даяарх эрчим хүчний хэрэгцээ нь 1000 мвт болно. Оросын байгаль нуурын усан станцын нийт хүчин чадал нь 20000мвт юм. Иймээс монгол улс эрчим хүчний гачигдалд орох учиргүй. Гэтэл үе үе тог тасраад байдаг нь тог цахилгааныг явуулж байгаа арга ажиллагаанд асуудал байна гэсэн үг. Манай эрчим хүчний компаниуд нэрэн дээрээ туурга тусгаар байгууллгага гэдэг ч нэдэр дээрээ улсаас шууд хамааралтай газар. Энэ нь монголын ард түмэн бидний мэдлийнх гэсэн үг юм. ЭБЭХ-ий сайд Зоригт халаалт, эрчим хүчний ажлыг хариуцаж ажиллах түүнтэй холбоотой бүхий л асуудалд шууд хариуцлага үүрэх Эрчим хүчний зохицуулах газар /ЭХЗГ/ гээчийг байгуулсан. Бид энэ улсын эзэн нь тул энэхүү хариуцсан албан газраас нь хариуцлага нэхэх эрхтэй. Дээрх айл өрхүүдийн цахилгааныг хэсэгчлэн таслана гэдэг нь урьдчилан төлөвлөгдсөн байсан нь ойлгомжтой. Гэтэл энэ талаар яагаад мэдээллийн хэрэгслүүдээр ард иргэдэд хангалттай мэдээлэл хүргэж чадаагүй байдаг байна аа. Түүнчлэн мэдээллийн хэрэгслүүд нь ард түмнийг төлөөлөн тог тасрах, халаалт тасрах зэрэг асуудал яагаад гарах болов иймэрхүү маягаар үе үе иргэдийг хохироохгүйн тулд цаашид яаж ажиллах гэх зэргийн тайлбарыг дээрх ЭХЗГ-аас тодруулж өгөхийг хүсч байна.
2012-01-19
zochin:
Дарга нар ялангуяа тэр Баярбаатар дандаа худлаа мэдээлэл өгөхийн. Даланзадгад өчнөөн хоног тоггүй зөвхөн шөнийн 12, 1-ээс тог өгч өглөө 6-7 цагт тасардаг байсан. Дөнгөж өчигдөр л тогны бараа харж байна. Хэвлэлийнхэн ч гэсэн мэдээнийхээ үнэн худлыг шалгаж цацаж бай.
2012-01-18
oma:
Za bayrllaa Batbold yoronhii saidaa odoo hiihiig ni harah uldlee zorigt saidaa omnogoviin zasag darga untaa gariig zailuulyaa yoronhii saidaa
2012-01-18
ungursun jil hulduj buum duulian shuugaan tarisan chin odoo hurtel ih zasvar hiigeegui baidag yamar hachin humuus ve?
2012-01-18