З.Баянсэлэнгийн шүүх хурал дахин хойшлов


З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа нарт холбогдуулан 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Хахуул өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 02 дүгээр сарын 06-ны товлогдсон.
Гэвч шүүх хуралдаанд гэрч, хохирогч, хоёр шинжээчийг оролцуулах хүсэлтийг өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тул шүүх хуралдааныг 2020 оны 3 дугаар сарын 4-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ