ВИДЕО: Вирусийн халдвараас хамгаалж лифтэнд шүдний чигчлүүр ашиглаж байна

 

Шинэ төрлийн титэм вирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хятадад халдвараас хамгаалах төрөл бүрийн арга хэрэглэж байна. 

 

Хятадын эмч нар шинэ төрлийн титэм вирусээр халдварлаж болзошгүй хамгийн аюултай газар нь энгийн нэгэн цахилгаан шат хэмээн анхааруулжээ. Зай багатай, агааржуулалт муу, гадаргуу нь халдварын эх үүсвэр болж мэдэх товчлуур дарах шаардлагатай гэдгээрээ цахилгаан шатыг аюултай газруудын нэгээр нэрлэсэн байна. 

 

Хүмүүс цахилгаан шатанд ганцаараа эсвэл бусадтай зорчих нь ч нэг их чухал биш, олон хүн орж гарч байдаг бөгөөд хэн нэгэн цахилгаан шатанд найтаахад организмаас гадна хоёр хүртэлх хоногоор амьдрах чадвартай титэм вирус агаарт тархах аюултай аж.

 

Энэ сэрэмжлүүлгийн дараа хятадууд цахилгаан шатанд хэрхэн аюулгүй зорчих арга олсныг Комсомольская правда дамжуулсан байна. Хүмүүс цахилгаан шатанд суухдаа товчлуурыг гараараа даралгүй, бүхээгт байх шүдний чигчлүүр ашиглан дарж, ашигласан чигчлүүрийг хуванцар саванд хаях болжээ.

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хаха:
дарчаад буцаагаад хатгааш
2020-02-07