ТИТЭМ ВИРУС: Амиа алдсан хүний тоо 636 болж, 1540 хүн эдгэрчээ

img

 

Шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлттэй холбоотой мэдээллийг БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо тогтмол өгч байгаа бөгөөд хоёрдугаар сарын долооны баасан гаригт ээлжит мэдээллээ хийлээ. 

 

БНХАУ-д шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хүний тоо 31,1 мянга, амиа алдсан хүний тоо 636 болсон бол 1540 хүн бүрэн эдгэрсэн байна. 

 

Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны мэдээлснээр 186 мянган хүн хөл хорионд байгаа аж. 

 

Халдварын тохиолдлын тоогоор хамгийн их нь Хубэй муж байгаа аж. Тус мужид 22,1 мянган хүн халдвар авч, 618  хүн нас барж, 817 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Халдвар авсан хүмүүстэй ойрын хавьталд орсон 64 мянган хүн эмч нарын байнгын хяналтанд байгаа гэнэ. Чжэзянд 970 болон Гуандун мужид 954 халдварын тохиолдол бүртгэгдэж, өвчний улмаас хүн нас бараагүй харин эдгэрсэн хүний тоо Чжэзянд 70, Гуандунд 91 байгаа аж.

 

Бээжинд 274 хүн халдвар авч, нэг хүн нас барсан байна. Харин Хар мөрөн мужид 227 хүн халдвар авч, гурван хүн нас барсан бол Өвөр Монголд 46 хүн халдвар авчээ. 

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ