ОХУ харийн соёл иргэншлийг хайх дуран авиа бүтээнэ

Оросын одон орны физикийн сансрын хүрээлэн "Спектр-М" харийн соёл иргэншлийг хайх ажлыг эхлүүлнэ гэж Москвагийн их сургуулийн цөмийн физикийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Александр Панов Известия сонинд өгүүлжээ.
Түүний өгүүлснээр Орост бүтээж буй "Спектр-М" дуран авиан шинжлэх ухааны хөтөлбөрийн хэсэг нь амьд биетийг сансрын орон зайгаас хайхад чиглэгдсэн гэнэ.
Гэхдээ манай галактикт харийн соёл иргэншил маш их байгаа нөхцөлд л эрдэмтэд тэдгээрээс ирэх дохиог илрүүлэх боломжтой гэдгийг онцолжээ.
"Манай сүүн замын галактикт хэдэн арван соёл иргэншил байгаа бол тэдгээрийг илрүүлэх бараг боломжгүй. Харин хэдэн мянгаараа, бүр 100 мянгаараа байвал тэдгээрийг илрүүлэх боломж их" хэмээн тэрбээр өгүүлжээ.
Үүний зэрэгцээ харийн соёл иргэншил байгаа гэдэгт эрдэмтэн итгэлтэй байгаа гэнэ. Мөн манай соёл иргэншлийн хувилбарууд байдаг гэж цохон тэмдэглэжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ