ОХУ, БНХАУ Монголоор хийн хоолой дамжуулах эсэхийг хэлэлцэнэ

"Сила Сибири-2" хийн хоолойг Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулах нь үр ашигтай эсэх талаар Орос, Хятадын тал хэлэлцэн, үнэлнэ гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новакийн "Эрчим хүчний бодлого" сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлд онцолжээ.
Монголоор дайруулах нь "баруун чиглэлээр" Хятад руу хий нийлүүлэх нэг хувилбар болж байгаа бөгөөд Монгол улс энэ төслийг ихээхэн сонирхож байгаа хэмээн Эрчим хүчний сайд онцолсон байна.
Эргэн сануулахад, Хятад руу нийлүүлэх хийн хоолойг Монгол улсаар дамжуулах саналыг манай улс хэдэнтээ гаргаж, Оросын тал ч энэ хувилбарыг судалж үзэхээ амлаж байлаа.
Оросын хийг Хятад руу нийлүүлэх "баруун чиглэл" нь жилд 30 тэрбум куб метр хий дамжуулах хүчин чадалтай байхаар төлөвлөгдөж байгаа юм.
Хийн хоолойг Монголоор дайруулах төслийг Газпром боловсруулна
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ