О.Боргил шүүх хуралдааныг хаалттай явуулахыг хүсэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө орон сууцны хорооллын 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Уг хэргийн сэжигтнээр талийгаачийн найз залуу О.Боргилыг холбогдуулан шалгаж, хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. О.Боргилын гэм буруугийн хуралдааныг өнөөдөр /2020.02.13/ товлосон боловч өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлууллаа. Мөн шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдааныг хаалттай явуулж өгөх хүсэлт тавьсан ч шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн
1 /Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн,
11.6 дугаар зүйлийн
2 /Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн/, 1
1.7.1 дүгээр зүйлийн
1 дэхь хэсгийн 1.1 /зодсон /-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч О.Боргил "Миний нэг өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлтийг гаргасан байна. Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлууллаа.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ