Хуурамч мэдээллийн эсрэг админууд нэгдэв


Фэйсбүүкийн групп пэйжийн админуудын нэгдлээс өндѳржүүлсэн бэлэн байдлын үед ард иргэдийг үнэн бодит мэдээллээр хангах хуурамч мэдээллийг таслан зогсоох ажилд туслалцаа үзүүлэхээр нэгджээ.
Өнөөдрөөс эхлэн холбогдох тѳрийн байгууллагуудтай уулзаж албан ёсоор хамтын ажиллагаагаа эхлүүлэх аж. Ингэхдээ тѳлбѳр авахгүйгээр сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах бѳгѳѳд тѳрийн байгууллагууд үнэн бодит мэдээллээр цаг алдалгүй шуурхай хангаж байхыг хүсчээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд сошиал орчныг хэрэглэгч давхардсан тоогоор 5 сая орчим хэрэглэгчийг үнэн бодит мэдээллээр хангах боломжтой гэж тооцоолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ