НӨАТ: 30 сая төгрөгийн азтан тодров

img
Гэрэл зургийг MPA.mn

 

2020 оны НӨАТ-ын урамшууллын сугалааны анхны тохирол өчигдөр /2020.02.16/ журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс нэгдүгээр сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2020 оны хоёрдугаар сарын 15-ны 23.59 цагаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 27 сая 974 мянга 634 баримт хамрагдсанаас:

 

  • 5 сая төгрөгийн 1

 

  • 3 сая төгрөгийн 21

 

  • 1 сая  төгрөгийн 232

 

  • 100 мянган төгрөгийн 2500

 

  • 30 мянган төгрөгийн  25 мянга 84 баримт тохиролд таарч, нийт 27 мянга 838 иргэн азтан боллоо.

 

Харин супер шагнал болох 30 сая төгрөгийн эзэн 32333518 сугалааны дугаартай иргэн тодорчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ