Г.Эрдэнэтунгалаг: Ээждээ гомдлоо гээд яах билээ дээ

img

Хуульч мэргэжлээ орхиод дуучин болохоор зүтгэсэн Г.Эрдэнэтунгалаг хэмээх шавилхан бүсгүй чадалтай хоолой, хөгжмийн зохиолч ээжийнхээ ачаар нийтийн дууны ертөнцөд асар хурдан нэрд гарч байсан цаг саяхан. Гэвч хамтран дуулж байсан Б.Батсайхан нь мөнгө төгрөгийн асуудлаас болоод холбоогоо тасалж, төд удалгүй дуучин бүсгүй бөх залуугийнд амьдарч эхэлсэн. Харамсалтай нь, тэдний харилцаа удаан үргэлжлээгүй. Хөл хүндтэй болсон түүнийг бөх залуу хаяж орхиод өөр бүсгүйтэй хуримласан нь тухайн үедээ л сенсаци дэгдээж байсан билээ.  Балчир охиноо төрүүлээд усанд хаясан чулуу шиг алга болсон дуучин бүсгүй гэнэтхэн теле зохиомж хийлгэн, бүтэлгүй дурлалаа дуугаараа илэрхийлж гарч ирэхдээ бүх л зүйлээ дэлгэсэн юм. Уран бүтээл нь зогсонги байдалд орж, хөл хүндтэй байхдаа хаягдаж хоцорсон түүний хүнд хэцүү үед ээж нь огт туслаагүй гэдгийг ч нуугаагүй. “Сүү, живхний мөнгөөр дутагдаж өнчин нулимстай өнгөрүүлсэн хоног өдрүүдээ бодохоор ээждээ нэлээд гомддог” гэх дуучин бүсгүй өдгөө таагүй дурсамжаа мартахыг хичээж буй гэнэ. Тиймээс ээжийнхээ гэрт очиж, энэ бүхнээ ярилцдаг болж. “Өнгөрсөн бүхнийг мартах хэрэгтэй. Ээж минь надад ухаарал өгөх гэж хатуу загнасан байж болох. Тэр бүхэнд нь гомдлоо гээд яах билээ дээ” хэмээн өгүүлсэн Г.Эрдэнэтунгалаг ойрын хугацаанд гэрлэх бодолгүй байгаа гэв. Р.ЕСҮЙ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
gaihaltai bvsgvi shvv hvvni huwin amidral ta nart yamar hamaa !!!!!!!!!!!!!!!!!!!!! gaihaltai bvsgvi shvv hoolo shige erch hvchte bga bgra naiz min
2012-04-11
ýíý ãàõàéòàé õýí ãýðëýõ âý äýý ýìýãòýé õ¿í áàéæ æààõàí àìèíäàà àð÷ààòàé áàéìààð þì õîîë óíäàà òààðóóëæ èäýýä òóðàõ õýðýãòýé ø äýý
2011-12-27
Уран бүтээлч сайхан л гэр бүл шүүдээ. Ер нь хүний хувийн амьдралыг ингэж дэлгэж байх хэрэг байна уу. Энэ гэр бүлээс төрж гарсан уран бүтээл нь охиных нь байгалаас заяасан ховорхон, гайхамшигт хоолойгоор дамжин хүмүүст хүрч, тэдний сэтгэлийн утсыг хөндөдөгтэй санал нийлэх байхаа. Эрдэнэтунгалагт уран бүтээлийн өндөр амжилт хүсэхйин ялдамд хүмүүсийн хэл амнаас бүү ай, чи зорьсондоо хүрэх болноо гэж хэлье. Энхбатын аяы нь зохиосон ээжийн тухай дуугаараа чи ээждээ хэлэх гэсэн бүхнээ илэрхийлж талархасан гэж найдая
2011-10-20
Ter eej gej balai avgaigiin buzart buzardsan heden huuhed ni oligtoi yavahgui l dee.Ter avgai huviin shunal,tachaal ni hetersen hun.
2011-10-13