ШУУД: БНСУ-ын нислэгийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоолоо

Улсын онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулав.
ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан:
-БНСУ-д коронавирусийн халдвар богино хугацаанд тархаж долоон хүн нас барж, 793 хүн нас барж байна. Инчон болон Бусаны бүх нислэгийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Дамжин өнгөрч байгаа транзит зорчигчдыг Инчоны буудлаас авахаар зохицуулалтыг хийнэ.БНСУ-аас ирэх 3600 зорчигч, Улаанбаатараас явах 1600 гаруй зорчигчийн билет захиалсан байсан. Энэ нислэг цуцлагдаж байна.
ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:
-Өнөөдрийн байдлаар 144 тохиолдлыг тусгаарласан байгаа. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол хөдөлгөөнийг хязгаарлах. Шинэ коронавирусийн халдварыг эрүүл мэндиин салбар япон улсаас оношлуур авчирч шинжилж байгаа. Уушгины чиглэлээр өвдсөн хүмүүсээс ч шинжилгээ авсан. Ингэхэд халдвар илрээгүй гэлээ.
ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар:
-ГХЯ 24 цагаар жижүүрлэн ажиллаж байгаа. ЭСЯ-ны консулын ажилтан онгоцны буудал дээр мөн ажиллаж байгаа. Солонгосын төр засагтай байнга харилцаа холбоотой ажиллаж байна. Хөл хорио нь нэг дүрэмд захирагдаж ажиллах хэрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ