ЭМЯ: "COVID-19" халдвар авсан иргэн нас барлаа

БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын Консулын газарт Намьяанжү хотын захиргаанаас Монгол Улсын иргэн 35 настай “О” тус хотын эмнэлэгт хүнд өвчний улмаас эмчлэгдэж байгаад өнөөдөр 17:40 цагт нас барсан тухай мэдээлэл ирүүлжээ.
Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан мэдээнд иргэн “О” элэгний хатуурлын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох гэж байсан. Түүнээс хоёрдугаар сарын 23-нд авсан шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд COVID-19 вирус халдварласан мэдээлэл байна.
Талийгаачтай хамт ойрын зургаан хүн байсан бөгөөд тэдгээр иргэнээс шинжилгээ авахад COVID-19 вирус илрээгүй байна.
Эх сурвалж: Монгол Улсын Эрүүл мэндийн яам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ