ВИДЕО: Японы нислэгийг ирэх сарын 11-нийг хүртэл зогсоолоо

Улсын онцгой комисс хуралдаж, зарим асуудлыг шийдвэрлэсэн талаар мэдээлэл хийсэн юм.
Шадар сайд Ө.Энхтүвшин:
-Хуралдаанаар коронавирусийн тархалттай холбоотой урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх асуудлаар мэдээлэл сонсож шийдвэрлэлээ. Энэ вирус дэлхий нийтийг цочроож, өнөөдрийн байдлаар 2709 хүн нас бараад байна.БНСУ-д өнөөдрийн байдлаар энэ вирусээр халдварласан хүний тоо 169-өөр нэмэгджээ. Монгол Улсад коронавирусийн халдвар илрээгүй ч урьдчилан сэргийлэх ажлаа улам чангатгах хэрэгтэй байна.
Улсын онцгой комиссын хуралдаанаар улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 03-ныг 08.00 цаг хүртэл сунгалаа.
Монгол Улс БНСУ хоорондын нислэгийг түр зогсоосон хугацааг гуравдугаар сарын 11-нийг хүртэл сунгах, Япон улс хоорондын нислэгийг мөн гуравдугаар сарын 11-нийг хүртэл түр зогсоохоор шийдвэрлэлээ хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Онцгой байдал тогтоосон энэ үед эдийн засгийн хүндрэлийг тооцоолж, зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авах уу?
-Маргааш Сангийн сайд эдийн засгийн асуудлаар Засгийн газарт мэдээлэл хийнэ. Хамгийн гол нь иргэдийн эрүүл мэндэд анхаарч байна.
-Хөл хорионы үед 10 мянга гаруй иргэд хотоос гарсан гэсэн. Эдгээр иргэдийг Улаанбаатар руу оруулах уу?
-Хөл хорио үргэлжилнэ. Түүнээс бус тийм ч чухал ажилтай байсан, байгууллагын асуудал намайг байхгүй бол хэцүүднэ гэдэг асуудал байхгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ