ВИДЕО: Баар, цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоолоо

Нийслэлийн онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар коронавирусийн халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсов. Дараагаар нь нийслэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг маргааш нээх үү, хориог үргэлжлүүлэх үү гэдэг асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан:
-Коронавирусийн тархалт цаг цагаар нэмэгдэн, өөрчлөгдөж байна. Өнөөдөр онцгой комиссын хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргасан. Улс хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг цуцалсантай холбогдуулан нийслэлийн нийтийн тээвэрт зохицуулалт хийнэ.
Бүх төрлийн баар, цэнгээн, амралтын газрын үйл ажиллагааг гуравдугаар сарын 31-нийг хүртэл зогсооно. Кафены газрууд 22.00 цаг хүртэл ажиллуулна хэмээв.
Ингээд гуравдугаар сарын 3-ныг хүртэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг тусгай хуваарьт шилжүүлж, зохицуулахаар боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ