ФОТО: Эл хуль УЛААНБААТАР


Шинэ коронавирусийн халдвар дэлхийн таван тивийн 43 улсад тархаад байгаа. Манай төр, засгаас энэ халдвараас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Өнөөдөр Сар шинийн баярын дараах ажлын өдөр эхэлж байгаа ч иргэдийг золголтоо үргэлжлүүлэхгүй байхыг анхааруулж, баар, цэнгээний газар, дэн буудал, фитнесс клубын үйл ажиллагааг ирэх сарын 30-ныг хүртэл түр зогсоогоод байгаа билээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг тусгай хуваарийн дагуу явуулж байгаа. Улсын онцгой комиссоос Улаанбаатар руу орох, гарах зорчигч тээврийн хөдөлгөөний ирэх сарын 2-ныг хүртэл хязгаарласан.
Тиймээс ч өнөөдөр Улаанбаатар хот хөдөлгөөн багатай, эл хуль байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ