Д.Сарангэрэл: Шинэ коронавирусийн халдварыг илрүүлэх оношлуур найдвартай

Япон Улсад үйлдвэрлэгдсэн оношлуураар шинэ коронавирусийн халдварыг илрүүлэх оношилгоог Монгол Улсад хийж байгаа билээ. Өнөөдрийг хүртэл сэжиглэгдсэн 300 гаруй тохиолдолд тус оношлуурыг ашиглаж, Монгол Улсад шинэ коронавирусийн халдвартай хүн гараагүй сайн мэдээтэй байна. Дэлхий даяар маш хурдацтай тархаж, 40 гаруй оронд халдвар тээгч илрээд байгаа энэ үед тус өвчний дэгдэлтийн эх үүсвэр, халдварын голомт БНХАУ-тай 4700 км хуурай газраар хиллэж олон хилийн боомтуудтай Монгол Улсад шинэ коронавирусын халдвар ороогүй гэдэгт эргэлзэж байна. Монголчууд илрүүлж чадахгүй байгаа юм биш үү гэсэн эргэлзээ иргэдийн дунд ам дамжин яригдаж байна. Иймд эрүүл мэндийн салбарынхан оношлуурын үр дүнг туршилтаар шалгажээ. Энэ талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:
-Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн эмнэлгийн түргэн тусламжийг нэмэгдүүлж ажиллахаар Засгийн газраас нэмэлт хөрөнгө гаргалаа. Шинэ коронавирусийн оношлуурыг Япон улсаас авч байна. Эрүүл мэндийн салбар амьсгалын замын амьсгалын замын цочмог халдварын 60 тохиолдолд шинэ коронавирусийн оношилгоог тус багажаар давхар хийсэн байна. Ингэхдээ түүврийн аргаар шатлалын эмнэлгүүдэд эмчлүүлж байгаа хүнд, хөнгөн өвчтнүүдэд оношилгоог хийхэд шинэ коронавирусын халдвар илрээгүй байна. Тиймээс энэ оношлуур найдвартай байна гэсэн итгэлтэй байгаа хэмээн мэдээлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ