ВИДЕО: Налайхад сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг барина
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг барихаар хэлэлцсэн байна. Хаана барихаар төлөвлөсөн бэ?
-Сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайхад барихаар төлөвлөлөө. Ингэснээр агаарын бохирдол 70-80 хувиар буурна. Өнөөдөр сайжруулсан түлшийг өдөрт 3000 тонныг үйлдвэрлэж байгаа. Хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноос өдөрт 6000 тонныг үйлдвэрлэнэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ