С.Мөнхбат аварга 20 сая төгрөг хандивлалаа

Шинэ коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг төр, засгаас эрчтэй авч хэрэгжүүлж байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн эрсдэлтэй хэсэг ажиллаж байгаа төрийн албан хаагчдад зориулсан хандивын данс нэгээд байгаа. Иргэд ч өөрсдийн сэтгэлийн дэмээр хандив өргөсөөр байна.
Өнөөдөр Монгол Улсын Үндэсний бөхийн 20 дахь аварга Сүхбаатарын Мөнхбат Улсын онцгой комисст 20 сая төгрөгийн хандив өргөлөө.
Халдварт өвчний эсрэг хүчээ нэгтгэж байна.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ