Б.Батцэцэг: Олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг бататгалаа
2020-02-28

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр БНХАУ-д богино хугацааны албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Айлчлалын үр дүнгийн талаар ГХ-ны дэд сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа. 

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлалын зорилго юунд оршиж байв? Энэ зорилго хэрхэн хэрэгжсэн, айлчлалын үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?

 

 

-2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, мөн өдрийн орой эх орондоо буцаж ирлээ. Ерөнхийлөгч энэ удаагийнхаа айлчлалаар БНХАУ-ын удирдлагуудтай уулзан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон цаг үеийн асуудлаар ярилцаж, Хятадын ард түмэнд Монголын ард түмэн хүмүүнлэгийн тусламж үзүүлснийг мэдээлж, дэлхий дахиныг түгшээж байгаа коронавирусийн өвчлөлийн эсрэг Хятад улсын авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсч, туршлага судаллаа.

 

Энэ удаагийн айлчлалаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс, Монголын ард түмнийг төлөөлөн, онц ноцтой нөхцөлд аюулт өвчний эсрэг хүнд тэмцэл өрнүүлж буй Хятадын ард түмэнд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж, эв санаа нэгтэй байгаагаа илэрхийллээ.

 

Мөнхийн, найрсаг хөршийн хувьд Хятад улсад сэтгэлийн дэмжлэг үзүүлж буйд Хятадын удирдлагууд, ард түмэн талархан, элэгсэг дотноор хүлээж авч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нь эерэг сэтгэгдлүүд гарч байна. Манай ард түмэн ч бас ойлгож, эерэгээр хүлээж авч байгаа нь анзаарагдаж байна. Энэ бүхэн нь энэхүү айлчлалд тавьж буй дүн гэж харж байна.

 

Иж бүрэн стратегийн түншлэлтэй хоёр орны хувьд харилцаа, хамтын ажиллагаа ямар ч нөхцөлд үргэлжлэх ёстой. Хятад улс нь манай худалдаа, эдийн засгийн гол түнш. Энэхүү айлчлал нь хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл, ард иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, талуудын харилцан ашигтай бодит хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэн бататгахад чухал түлхэц болсон гэж үзэж байна. 

 

-Энэ удаагийн айлчлал онцгой цаг үед, онцгой нөхцөлд хэрэгжлээ?

 

-Тийм ээ, энэ удаагийн айлчлал онцгой цаг үед онцгой нөхцөлд хэрэгжлээ. Үүнтэй холбогдуулан урьд өмнө гарч байсан халдварт өвчний нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл дурдахыг хүсч байна. Тухайлбал, 2003 онд БНХАУ-д дэгдсэн SARS өвчний үеэр БНХАУ-д хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн байсан 22 гадаад арга хэмжээнээс 19 нь цуцлагдаж, 3-хан нь хэрэгжиж байсан. Ихэнх улсын төр, засгийн тэргүүн нар айлчлалаа цуцалж, зөвхөн Франц, Румыний Ерөнхий сайд нар БНХАУ-д айлчилсан байдаг. Тийм ч учраас тэдгээр айлчлалыг “БНХАУ-тай эв санааны нэгдлээ илэрхийлсэн, хүнд үед сэтгэл санааны болон бодит дэмжлэг тусламж үзүүлсэн онцгой айлчлал боллоо” гэж Хятадын төр засаг, ард түмэн өндөр үнэлсэн байдаг.

 

Энэ удаад ч хятадын тал манай Ерөнхийлөгчийн айлчлалыг талархан хүлээж авч, хүнд үед нөхрийн чанар таниулсан чухал айлчлал боллоо гэж дүгнэсэн. Тухайлбал, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас үл хамааран эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” Монгол ардын зүйр үг, “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургааль үгийг тус тус иш татаж чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.  

 

Мөн халдварт өвчин дэгдсэнээс хойш БНХАУ-д хийсэн гадаад улс орнуудын Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ боломж гаргах завшаан болно хэмээн тэмдэглэсэн. Уулзалтын үеэр талууд коронавирусийн асуудал нь нэг улсын асуудал биш нийт хүн төрөлхтний өмнөх том сорилт тул хамтран ажиллах нь зүйтэй гэдгийг тэмдэглэсэн.

 

Түүнчлэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэрээ хэлсэн үгэндээ, цаг зуурын энэ бэрхшээлийг даван гарснаар хоёр улсын хоорондын гадаад худалдаа, иргэдийн зорчих хөдөлгөөн богино хугацаанд хэвийн болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэхийн хамт, энэ удаагийн айлчлалын дүнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.  

 

Монголын тал Хятад Улсад вирусын халдвар авсан, өвчилсөн, нас барсан хүний тоо өдрөөс өдөрт буурч, эдгэрсэн хүний тоо улам нэмэгдэж байгаа нь төр засаг болон бүх шатны байгууллага нь энэ өвчинтэй тэмцэх ажлыг түргэн шуурхай, оновчтой зохион байгуулж, ард иргэд нь хариуцлагатай, ухамсартай хандаж хамтарч ажилласны үр дүн гэж үзэж байна.

 

Хятадын төр засаг коронавирусын өвчлөлтэй тэмцэж хүрсэн ололт амжилтыг өндрөөр үнэлэхийн зэрэгцээ тархалтаас урьдчилан сэргийлэх болон голомтод авч хэрэгжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулж буй туршлагыг нь судалж танилцан, харилцан мэдээлэл солилцсондоо сэтгэл хангалуун байна. Цаашид байгалийн гамшиг, осол, гоц халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой байна.  

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын гадаад бодлогын мөн чанар, түүний илэрхийлэл болсон бөгөөд бүс нутаг, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг бататгаж, Монгол, Хятадын ард түмний найрамдалт харилцааг улам бүр гүнзгийрүүлсэн бодит алхам болсон гэж үзэж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Батцэцэг худлаа долигнохоо боль:
Төрийн тэргүүний хийсэн айлчлал ЗГ-н дэмжлэгтэйгээр явдаг. Тийм байхад хөндлөнгөөс дүгнэж байгаа аятай сонин ийм юм бичүүлээд хэрэггүй ш дээ. Батцэцэг худлаа долигнохоо больмоор юм.
2020-03-03
Зочин:
Энэ нэг монин буратино шиг царайтай хүүхнийг харахаар тариын хүний гэх итгэл төрдөггүй бүүр нэг сонин шүү
2020-03-01
BBC-geer mongoliin erunhiilugch hyatad yavj ireed horiond orloo gej l garch baisan daa. teriig olon ulsiin tavtsan geed baigaamu?
2020-02-29
иргэн:
Ядаж байхад хажуугаар нь үндэсний язгуур нүүдэлчин соёлын үүц болсон хэдэн муу хундан цагаан хонь мах маань хүртэл бэлгэнд явж байдаг.
2020-02-29
иргэн:
Харин тиймээ хө. Ичиж бухимдаад л байна шүү. Илүү үйлдэл хийж байхаар зүгээр л сайхан намбайгаад сууж байж болдоггүй л юм байх даа.
2020-02-29
Эээ, тийм үү. Таарсан таар шуудайнууд юм бна л даа хахаха.
2020-02-29
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж:
Хатагтай Батцэцэг гэж залруулж уншина уу!
2020-02-29
Залруулга:
Хатагтай Батцэцэг гэж залруулж уншина уу!
2020-02-29
үргэлжлэл:
Хатагтай Батцэцэг гэж залруулж уншина уу!
2020-02-29
Залруулга:
Хатагтай Батцэцэг гэж залруулж уншина уу!
2020-02-29
Залруулга:
Хатагтай Батцэцэг гэж залруулж уншина уу!
2020-02-29
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж:
Хатагтай Батцэнгэл хоёр орны найрамдалт харилцаа гэж хэлээгүй байхад Шууд.мн сайд хоёр орны найрамдал гэж худлаа бичсэн байх юм. Хятад Орос хоёртой манайх найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээтэй. Гэтэл гэнэт Хятадтай нь найрамдал болоод явчихаар Орос юү гэж ойлгох бол? Нийтлэлдээ жаахан мэдлэгтэй, болгоомжтой баймаар юм.
2020-02-29
Залруулга:
Хатагтай Батцэцэг гэж залруулж уншина уу!
үргэлжлэл:
Хатагтай Батцэцэг гэж залруулж уншина уу!
Залруулга:
Хатагтай Батцэцэг гэж залруулж уншина уу!
Залруулга:
Хатагтай Батцэцэг гэж залруулж уншина уу!
ZOCHIN:
ENE SAID EMEGTEIG DEMJIJ BNA.MONGOL ULSIINHAA NUUR TCARAI BOLJ YVAARAI.ATAARHAGCHID BOL ALHAM TUTAMD LSHUU..
2020-02-28
Alivaa tuslamj demjlegiig chin setgeleesee ogoh heregtei. Naana, tsaana ashig honjoo bodoj ogvol hend ch tus dem bolohgui. Jinhene saihan setgeleer ogson um jijig geltgui sain uriig delgeruulne.
2020-02-28
zochin:
Tsehiin darga tsarailchaad. Iim ded said gej yu baidgiin. Albanii uruundoo zahiin avgai shig nooson tsamtstai yriltslaga ugch haragdsan uchigdur.
2020-02-28
zochin:
http://www.chinadaily.com.cn/a/202002/28/WS5e581963a31012821727ae29.html
2020-02-28
Manai Uls tegtelee haraat bolson uu?
2020-02-28
hen ttoj bgaam ene bol teneglel:
Teglee geed bid oroo toloh yostoi!
2020-02-28
Энэ талаар интернет энэ тэрээр юм алга. Гадаадад сурталчлах ажлаа яам нь хийсэнгүй ээ, Бид ч мэдээд ойлгоод шөлний 1 хонио өгөе гээд л байгаа даа
2020-02-28
Мөнхийн үсэн компанийн авгайн үгийг тоох хүн байна уу?:
Нууц амраг халтар царайт Бат-Энх гэдэг нь МАН-аас ажлаасаа хусагдсан гнэ. Ийм юмнууд дэд сайд хийж айлчлалд үнэлэлт дүгнэлт өгнө гэдэг гутамшиг.
2020-02-28
Эээ, тийм үү. Таарсан таар шуудайнууд юм бна л даа хахаха.
ичдэггүй авгай:
төрөл садан, туслахуудаа гадаад яам, элчингүүдэд чихсэн ичдэггүй авгай. PR нь байж байгааг нь. Солонгосын дэд сайл биш биз дээ?
2020-02-28
Иргүн:
Мэддэг улсууд нь ярьж байна аа хө ...
2020-02-28
Олон улсын тавцанд дагавар улс,хамжлага муж, пялдага улс гэдгээ зарлачихсын биш байгаа л гэж айж байна шүү.
2020-02-28
иргэн:
Ядаж байхад хажуугаар нь үндэсний язгуур нүүдэлчин соёлын үүц болсон хэдэн муу хундан цагаан хонь мах маань хүртэл бэлгэнд явж байдаг.
иргэн:
Харин тиймээ хө. Ичиж бухимдаад л байна шүү. Илүү үйлдэл хийж байхаар зүгээр л сайхан намбайгаад сууж байж болдоггүй л юм байх даа.
Иргүн:
Мэддэг улсууд нь ярьж байна аа хө ...