Тайланд руу аялж, Сөүлийн эмнэлэгт очиж туршлага судалсан иргэдийг тусгаарлажээ

Хилийн бүс орчимд ажиллаж буй мэргэжлийн хяналтын улсын байцаагчид гурван өдрийн хугацаанд 219 сэжигтэй тохиолдлыг илрүүлэн эмнэлгийн байгууллагад шилжүүлэн ажиллажээ. Эрсдэл өндөр байхад иргэд голомтот бүс рүү зорчсоор байгаа аж.
Энэ талаар МХЕГ-ын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар "Тухайлбал хоёрдугаар сарын 27-ны өдөр Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Монгол Улсын иргэн БНСУ-руу зорчоод Сөүл хотын 2-3 эмнэлгээр ажлын туршлага судлах зорилгоор яваад ирсэн байна. Энэ нь маш эрсдэлтэй юм. БНСУ-ын хилийг хаасан тул Казахстан улсаар дамжин ирсэн байна.
Мөн өчигдөр /2020.02.28/ Алтанбулаг боомт дээр БНСУ болон бусад улсаас дамжин ирсэн иргэдийг хяналтад авсан. Эдгээрээс Монол Улсын дөрвөн иргэн Тайланд руу аялалаар яваад ирсэн байна" гэлээ.
Өвчлөлийн эрсдэл маш өндөрт шилжсэн энэ үед иргэд өөрийн болон бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулж голомтот бүс нутаг руу зорчихгүй байхыг анхаарууллаа.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ