АНУ-д коронавирусийн халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

img

Коронавирусийн халдвараар нас барсан анхны тохиолдол АНУ-д бүртгэгдлээ. Нас барсан өвчтөн нь Вашингтон мужийн иргэн, архаг хууч өвчтэй, 50 гаруй насны эмэгтэй байсан тухай Цагаан ордноос мэдээлсэн байна.

 

Энэхүү мэдэгдлийн өмнөхөн АНУ-ын Калифорни, Орегон мужуудад коронавирусийн халдвар дотоод эх үүсвэрээс тархсан хоёр тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын эрүүлийг хамгаалахын мэргэжилтнүүд зарлажээ.

 

Бямба гарагт АНУ даяар Covid-19 вирусийн халдварын 19 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийтдээ 62 болжээ.

 

Эх сурвалж: Reuters

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Солонгос хүн байх даа
2020-03-02