Жүжигчин М.Баярмагнай 10 мянган ширхэг бээлий хандивлав
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар төр, засгаас шийдвэр гаргаж хэрэгжүүлж байгаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгж, хувь хүмүүс ЭМЯ-нд хандив өргөсөөр байна.
Тухайлбал, "Аймар санаа" контентийнхон 10 сая төгрөг, "Зөв аарц" компани эрүүл мэндийн салбарын дархлааг дэмжих зорилгоор "Зөв аарц"-наас хандивлалаа. Мөн жүжигчин М.Баярмагнай Япон улсад үйлдвэрлэсэн нэг удаагийн 10 мянган ширхэг бээлийг хандивлав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ