Сайн үйлсээр хийцгүүрлээ арилгая

Нойр, хоол дутуу албан үүргээ гүйцэтгэж бидний төлөө өдөр шөнөгүй манаанд зогсож буй эмч, цагдаа цэргийн албан хаагчдаараа энэ цаг үед бахархахгүй байхын арга алга. Цэвүүн цагт тэд л бидний төлөө зогсож байдгийг бүгд ойлгож авсан биз.
Тэгвэл бид ч бас тэдний төлөө зогсож тус дэм болж чадна гэдгийг харуулан О.Тэнүүн захирлын санаачлагаар Оюуны Ундраа Групп, Lotteria Burger-ын хамт олон галын шугам дээр ажиллаж буй эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагчиддаа багахан ч болов дэм болох #ХАМТЫН_ХҮЧ аяныг өнөөдөр эхлүүлж Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх 14 пост, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг болон Замын Цагдаагийн газрын албан хаагчдад 1 өдрийн үдийн цай, халуун ундыг хүргэн өгчээ.
#ХАМТЫН_ХҮЧ аяны гол зорилго нь хүнд нөхцөлд ажиллаж буй эмч, цагдаагийн албан хаагчдаа дэмжих, тэдний ажилд хүндэтгэлтэй хандах, бид бүгд хамтын хүчээр энэ онцгой байдлыг даван гарч чадна гэх уриалгыг нийтэд түгээхэд оршиж байгаа юм. #ХАМТЫН_ХҮЧ аян нь О.Тэнүүн захирлын санаачилж буй 2 дахь аян бөгөөд саяхан #МАСК_БИЗНЕС_БИШ аяныг эхлүүлэн олон нийтийг хамарч маскны үнийн хөөрөгдөлд бага ч болов нөлөө үзүүлж чадсан юм.
Төр, эрүүл мэндийн салбарын зөв зохицуулалт хариуцлагатай үйл ажиллагаа, иргэдийн ухамсартай үйлдлийн ачаар Монгол улсад "COVID-19" вирусийн халдвар илрээгүй байгаа ч бид эрсдэл өндөртэй орны тоонд багтаж байгааг санан ХАМТЫН ХҮЧЭЭР энэ үеийг даван гарцгаая.
#ХАМТЫН_ХҮЧ аянд нэгдэхийг хүсвэл o.tenuun instagram хаягаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Эх сурвалж: ubinfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ