Өмнөд Солонгост химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ

img

 

Өмнөд Солонгосын Сосан хотод байх Lotte Chemical газрын тос, химийн үйлдвэрт орон нутгийн цагаар гуравдугаар сарын дөрөвний 03:00 цагт дэлбэрэлт болж, үүний дараа гал гарчээ. 

 

Дэлбэрэлтийн шалтгаан нь компрессорын ажиллагааны доголдолтой холбоотой байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар таамаглаж байгаа юм байна. Осол гарсаны улмаас  Lotte Chemical компани  үйл ажиллагаагаа зогсоожээ. 

 

Компанийн удирдлагын мэдээлснээр ослын улмаас 31 хүн гэмтэж бэртсэн гэнэ. Тэднээс хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа аж.  YTN телевизийн мэдээлснээр, дэлбэрэлт маш хүчтэй байсан бөгөөд дэлбэрэлтээс үүдсэн доргилтын улмаас ойролцоох модон барилгад эвдрэл үүсч, байшин барилгуудын цонх хагарчээ. 

 

Одоогийн байдлаар галын нөхцөл байдлыг хяналтанд оруулсан бөгөөд хортой бодис алдагдаагүй гэж Lotte Chemical мэдэгджээ. 

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
муу хүүхэн дээр ишигтэй ямаа гэдэг шиг ядаж байхад бас юу билээ
2020-03-04