"Ард түмэн гахайн тэжээл идмээргүй байна, Ч.Улаан сайд аа"

Тариалан эрхлэгчид улаанбуудайн импортлохыг эсэргүүцэж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны үүдэнд жагсаал зохион байгуулж, шаардлага хүргүүллээ. Жагсаалаас бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
Жагсаалд оролцогчид "Тариаланчид туйлдаж байна", "Ард түмэн гахайн тэжээлээр үйлдвэрлэсэн гурил идмээргүй байна", "160, 000 тонн гахайн тэжээл", "Ч.Улааны татвар төлөгчдийн мөнгөөр гахайн тэжээл авах тендерийг эсэргүүцэж байна" зэрэг лоозон барьсан байлаа.
Тариалан эрхлэгчдийн төлөөлөл "Атар газар эзэмшсэний 60 жилийн түүхт ой болсон. Энэ ойн баярын үеэр тавьсан илтгэлдээ Ч.Улаан сайд Монгол Улс 420 мянган тонн улаанбуудай хураан гурилынхаа хэрэгцээг бүрэн хангалаа хэмээж байсан. Гэтэл өнөөдөр 160 мянган тонн будаа импортлох квот олгосон байна. Үүнийг тариаланчид бид эсэргүүцэж шаардлага хүргүүлж байгаа юм. Энэ квот явсаар ирэх жил найман саяд хүрнэ. Ингэхээр бид эх орны хөрсөндөө тарьсан улаанбуудайг ард түмэндээ хүргэх ямар ч боломжгүй болж байгаа" хэмээж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ